Synthetic Passenger Car Motor Oil
Суудлын автомашин ба бага даацын тээврийн хэрэгслийн бензин болон дизель хөдөлгүүрт жилийн дөрвөн улиралд ашиглах зориулалттай бүрэн синтетик тос. Энэхүү тос нь шилмэл синтетик суурь тос ба уралдааны машины хөдөлгүүрийн тосонд ашиглах зориулалт бүхий чанар сайжруулагч нэмэлт бодис агуулдаг тул хөдөлгүүрийг найдвартай хамгаалж, хүчин чадлаа бүрэн гаргах боломжийг олгоно.
ХЭРЭГЛЭЭ:
- Суудлын автомашины энгийн болон турботой бензин хөдөлгүүрт
- Бага даацын тээврийн хэрэгслийн бензин хөдөлгүүрт
- Суудлын автомашины энгийн болон турботой дизель хөдөлгүүрт
- Хөдөлгүүрийн ердийн тос ашиглахыг зөвлөсөн, шингэрүүлсэн хийгээр ажилладаг дотоод шаталтат хөдөлгүүрт
- Мотоциклын дөрвөн тактат бензин хөдөлгүүр болон бусад бага оврын цахилгаан үүсгүүрийн хөдөлгүүрт (үйлдвэрлэгч нь суудлын автомашины хөдөлгүүрийн тос ашиглахыг зөвлөсөн тохиолдолд)
Албан ёсны борлуулагч: Магнай трейд ХХК