JDU.mn Магнай трейд ХХК - Өрөмдлөгийн үйлчилгээ

Магнай трейд ХХК - Өрөмдлөгийн үйлчилгээ

"МТ Дриллинг ХХК" нь МТ Грүппийн охин компани бөгөөд 2005 онд геологи-хайгуулын өрөмдлөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн, энэ салбар дах дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттай Монгол улсын анхны хувийн компани юм.

Манай компани өөрийн мэрэгшсэн боловсон хүчний мэдлэг туршлага, орчин цагийн дэвшилтэт техник технологийн бүтээмжид тулгуурлан алмаазан болон хийн цохилтот өрөмдлөгийн үйлчилгээг жилийн дөрвөн улиралд газар орны ямар ч нөхцөлд мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж байна.

Дотоод ба гадаадын геологи, уул уурхайн томоохон компаниудтай байнгын хамтын ажиллагааны зарчмаар ажилладаг нь бидний зах зээлд эзэлж буй нэр хүнд, байр суурийн маань илэрхийлэл болдог. Бидний амжилтын түлхүүр бол компанийн эвсэг хамт олон, мэргэжлийн чадварлаг боловсон хүчин, ажил үүргээ үйлчлүүлэгчдийн санал хүсэлтийн үндсэн дээр мэргэжлийн өндөр түвшинд цаг хугацаанд нь гүйцэтгэн, чанарыг эрхэмлэн ажилладаг явдал мөн.

Бид Швед улсын Atlas Copco фирмийн алмаазан болон хийн цохилтот өрмөөр өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулж, дээж авалтын үйлчилгээг Монгол Улсын өнцөг булан бүрт мэргэжлийн өндөр түвшинд  хийснээр харилцагчдынхаа итгэлийг хүлээсэн хамт олон болсоор байна.

Манай компани нийгмийн хариуцлагаа ухамсарлан, хамтын үйл ажиллагаанд идэвхитэй, үр бүтээлтэй оролцдог төдийгүй Уул уурхайн үндэсний ассоциаци, MISA болон Өрөмдлөгийн холбооны гишүүн байгууллага юм.

 

http://www.mtdrilling.mn

№: 1688 Төрөл: