“Магнай Трейд” ХХК нь шатахуун, тос тосолгооны бүтээгдэхүүнүүдээ нефтийн зах зээлийн хэрэглэгчид болох уул уурхай, эрчим хүч, зам, барилга, хөдөө аж ахуйн салбарын харилцагч байгууллагууддаа улсын бүртгэлтэй сав, автоматчилагдсан болон цахим хяналт бүхий стандартын шаардлага хангасан зориулалтын агуулах, тосны баазуудаараа дамжуулан хүргэдэг.
“Магнай Трейд” ХХК аймаг хотуудад автоцистернтэй бөгөөд Монгол улс даяар бүтээгдэхүүн үйлчилгээгээ тусгай зориулалтын авто машинуудаар түргэн шуурхай хүргэлт хийдэг.
Харилцагч байгууллага тус бүрийг хариуцсан борлуулалтын менежерүүд нь нийлүүлж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанар, тээвэрлэлт, хөгжүүлэлт зэрэгт анхаарал хандуулан ажиллахаас гадна харилцагч байгууллагуудтайгаа нягт уялдаа холбоотой ажиллах зарчмыг зорилт болгодог.